Skip to main content

OECD -ийн BEPS буюу Ашиг бууруулах ба ашгийг шилжүүлэхтэй тэмцэх ОУ-ын санаачилгын хүрээнд Монгол Улсад үнэ шилжилтийн баримт бичгийн тогтолцоо нэвтрүүлсэн.

Энэхүү тогтолцоо нь олон улсын групп компаниудын хоорондын гүйлгээний ил тод байдлыг хангах зорилготой бөгөөд холбогдох этгээдүүдийн хооронд хийгдсэн гүйлгээ нь зах зээлийн үнээр явагдсан эсэхийг бичгээр нотолж тайлагнах шаардлагатай байдаг.


📄 Үнэ шилжилтийн 4 төрлийн тайлан:

  1. Үнэ шилжилтийн гүйлгээний жилийн тайлан
  2. Дотоод тайлан (Local File)
  3. Ерөнхий тайлан (Master File)
  4. Улс бүрээр тайлагнах тайлан (CbC Report)

Гадаадын хөрөнгө оруулалттай компани болон PE (төлөөлөгчийн газар)-ийн үүрэг:

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон төлөөний газар нь дараах 3 төрлийн тайланг заавал гаргаж, татварын албанд хүргүүлэх үүрэгтэй. Үүнд:

✅ Үнэ шилжилтийн гүйлгээний жилийн тайлан
✅ Дотоод тайлан(Local File)
✅ Ерөнхий тайлан(Master File)


✅ Манай компанийн үйлчилгээ:

  • Үнэ шилжилтийн эрсдэлийн үнэлгээ хийх
  • Дотоод ҮШ тайлан болон ерөнхий ҮШ тайланг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

💡 Монголд бизнес эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эртнээс бэлтгэх нь маш чухал юм.