Skip to main content

Бидний тухай

Просолюшнс ТИН ХХК 

Олон жилийн туршлагатай мэргэшсэн зөвлөхүүдээс бүрдсэн чадварлаг баг та бүхэнд санхүү,  татварын бүх төрлийн тайлан гаргах болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. 

Бид 2022 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа гадаад дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгарсан санхүү татвартай холбоотой аливаа асуудал бэрхшээлийг өөрсдийн мэдлэг туршлага, тухайн салбарын онцлогт тулгуурлан шийдвэрлэхийг эрмэлзэж үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн  зөв оновчтой шийдэл, зөвлөмжийг хүргэхийг зорин ажиллаж байна. 

ceo

Гүйцэтгэх захиралын мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн дэлхий ертөнцөд бизнесүүд улам бүр өргөжин тэлж, гадаадын хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Улс орны хөгжлийн амин сүнс нь бизнесийн байгууллагууд буюу баялаг бүтээгчид гэж ойлгодог. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш бизнесүүд улам бүр өргөжин тэлж, зарим нь хөгжлийнхөө дараагийн үе рүү дэвшин урагшилсаар байгаа билээ. Бид улс орны хөгжлийн хурдасгуур болсон дотоод гадаадын жижиг дунд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн итгэлт хамтрагч нь байж нягтлан бодох бүртгэл, татвартай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх, эрсдэлээ бууруулж тогтвортой хөгжихөд туслах эрхэм зорилгын дор ажилладаг.

Алсын хараа

Эрсдэлээ бууруулж, тогтвортой хөгжихөд тань бид тусална.

Алсын хараа

Бидний үнэт зүйл

  • Тасралтгүй боловсрол
  • Мэргэжлийн ёс зүй
  • Харилцан итгэлцэл
  • Хамтын зүтгэл

Бидний үнэт зүйл

Эрхэм зорилго

Татвар, Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэснээр үйлчлүүлэгчдийнхээ итгэлт хамтрагч байж, аз жаргалтай зөв нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулна.

Эрхэм зорилго