Skip to main content

Манай баг

AriunSaihan

Ц. Ариунсайхан

Захирал, МНБ, ТМЗ

Ц.Ариунсайхан миний бие олон улсын бизнес, татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээний салбарт ажилласан туршлагатай, мэргэжлийн нягтлан бодогч (CPA) бөгөөд татварын мэргэшсэн зөвлөх (CPTA) юм.
2011 онд СЭЗДС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл тасралтгүй нягтлан бодогчоор ажиллаж ирсэн бөгөөд үүний ихэнх хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Японы хөрөнгө оруулалттай компаниудад ажилласан туршлагатай.
Гадаад худалдаа, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи болон үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн.
Түүнчлэн дотоод хяналт, сайн засаглал, татварын зохицуулалтын чиглэлээр судалгаа, сургалт, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог.

Мэргэшсэн салбар:

  • Гадаад худалдаа
  • Хөдөө аж ахуй
  • Мэдээллийн технологи (IT)
  • Үйлчилгээ

Боловсрол:

  • МУБИС – Япон хэлний орчуулагчийн бакалавр
  • СЭЗИС – Нягтлан бодогчийн бакалавр (2011 он)
  • Хоккайдо Их Сургууль (Япон) – Бизнесийн удирдлагын магистр (MBA)
    • Япон улсын засгийн газрын JDS тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан

Мэргэжлийн зэрэг:

  • Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч (CPA) – хугацаагүй эрхтэй
  • Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөх (CPTA)

Гишүүнчлэл ба харьяалал:

  • ТМЗ-ийн нийгэмлэг-Сүхбаатар дүүргийн салбарын зохицуулах зөвлөлийн гишүүн
  • Монголын ТМЗ-ийн Судалгааны зөвлөлийн дэргэдэх” Татварын боловсролыг дэмжих хороон”-ны ажлын хэсгийн гишүүн
  • Монгол-Японы ТМЗ-ийн Сайн Дурын Нийгэмлэгийн Монгол талын хариуцагч

Судагаа, хамтын ажиллагаа:

  • “Сайн засаглалыг бий болгох дотоод хяналт болон дотоод аудитын стратеги” – Бизнесийн удирдлагын магистрын судалгааны ажил (Хоккайдо их сургууль)

  • “НӨАТ-ийн буцаан олголтын систем” – Чиба мужийн худалдааны сургуулийн багштай хамтарсан судалгаа

Г.Төгөлдөрбаяр

Зөвлөх,МНБ, ТМЗ, Магистр

Мэргэшсэн салбар:

  • Гадаад худалдаа
  • Мэдээлэл технологи/IT/
  • Уул уурхай
  • Үйлчилгээ

Боловсрол:

  • Юниверсити Канад Вест Их сургууль Бизнесийн удирдлага магистр
  • МУИС Нягтлан бодогч
  • ХИС  Англи хэлний орчуулагч

Мэргэжлийн зэрэг:

  • Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч (CPA) – хугацаагүй эрхтэй
  • Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөх (CPTA)

Ж. Мөнгөнхүлэг

Нягтлан бодогч

Боловсрол:

  • ХИС Мэдээлэл технологи, программ хангамж

Ц.Халиун

Менежер

Боловсрол:

  • ХИС Сэтгэл судлаач
  • АНУ Сэтгэл судлал магистрант