Просолюшнс ТИН ХХК-ийн санаачлагаар Татварын ерөнхий газар болон Монгол-Японы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран татварын хууль тогтоомжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын арга хэмжээнд Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын Үнэ шилжилтийн хэлтсийн дарга Ц.Одончимэг, Татварын удирдлага, олон улсын татварын газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаа нар оролцож, ААНОАТ, ХХОАТ, НӨАТ-ын тухай хуулиуд, Монгол Улсад хэрэгжиж буй үнэ шилжилтийн тогтолцооны талаар болон анхаарах бусад асуудлаар илтгэл тавьлаа.
Илтгэлийн дараа оролцогчдоос Монгол улсад бизнес эрхэлж буй Япон компаниуд, төлөөний газар, төлөөлөгчийн газартай холбоотой өргөн хүрээний асуулт асууж, мэдээлэл зөвлөгөөг авав.
Мөн Монгол Улсын Засгийн газраас татварын хууль тогтоомжыг шинэчлэх зорилгоор улс орон даяар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, санал асуулгыг зохион байгуулж байгаатай холбогдуулан санал хүсэлтээ ч идэвхитэй илэрхийллээ.
Сургалтын төгсгөлд татвар төлөгчдөд Prosolutions TIN LLC болон GS Account ТМЗ LLC-ийн зөвлөхүүд тусгайлсан асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.