Гадаадын компани Монголд үйл ажиллагаа явуулахдаа Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК (ГХО ХХК) байгуулахаас гадна хоёр үндсэн хэлбэрээр бизнесээ хэрэгжүүлэх боломжтой. Үүнд:
- Төлөөний газар
- Төлөөлөгчийн газар
Эдгээрийн эрх зүйн болон татварын орчинд томоохон ялгаа бий бөгөөд хөрөнгө оруулагчид аль хэлбэрийг сонгохоо зөв тодорхойлох нь чухал юм.
Төлөөний газар гэж юу вэ?
- Татварын зорилгоор зөвхөн Татварын албанд бүртгэгдэнэ.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль-ийн дагуу Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчөөр бүртгэгдэнэ.
- Үндсэн бизнесийн үйл ажиллагаа, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж, гэрээ байгуулан орлого олох эрхтэй.
Төлөөлөгчийн газар гэж юу вэ?
- Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, цаасан болон цахим гэрчилгээ авна.
- Татварын албанд хуулийн этгээдийн эрхгүй гадаадын аж ахуйн нэгжийн салбар хэлбэрээр бүртгүүлнэ.
- Аж ахуйн болон ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, зөвхөн:
- Зах зээлийн судалгаа
- Маркетинг
- Компанийн нэрийн өмнөөс хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
- Хязгаарлагдмал төлөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.
Яагаад энэ ялгаа чухал вэ?
- Буруу хэлбэр сонгосон тохиолдолд татварын эрсдэл үүсэж, торгууль, алданги ногдох эрсдэлтэй.
- Тиймээс компани бүр бизнесийн зорилго, үйл ажиллагааны шинж чанарыг нарийн тодорхойлж, зөв шийдвэр гаргах шаардлагатай.
✅ Просолюшнс ТИН ХХК нь гадаадын хөрөнгө оруулагчдад:
- Төлөөний газар, Төлөөлөгчийн газар-ын бүртгэл
- Татварын зөвлөх үйлчилгээ
- Тайлагналын цогц шийдэл
санал болгож байна.
📩 Холбоо барих: info@prosolutions.mn
📞 Утас: +976-8899-9000