Просолюшнс ТИН ХХК-ийн төлөөлөл 2025 оны 7 дугаар сарын 9-нд зохион байгуулагдсан “Солонгосын татварын удирдлагын цахимжилтын өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага” сэдэвт сургалтад амжилттай оролцлоо.
Сургалтын үеэр Солонгосын татварын удирдлагын цахим шилжилтийн хэрэгжилт, цаашдын хөгжлийн чиглэл, инновацийн шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, олон улсын туршлагаас суралцсан нь манай компанийн үйл ажиллагаанд шинэ мэдлэг, үнэ цэнтэй санаачилга авчирсан үйл явдал боллоо.



