Skip to main content

Япон улсын Чиба мужид зохион байгуулагдсан TKC Чиба холбооны 14 дэх удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд Монгол Улсаас Татварын мэргэшсэн зөвлөхүүд (ТМЗ) идэвхтэй оролцлоо.

Энэ удаагийн уулзалтын үндсэн сэдэв нь “Баримт хавсаргах буюу баталгаажуулалтын тогтолцоо” байсан бөгөөд Япон, Солонгос, Монгол улсын төлөөллүүд тус бүр илтгэл тавьж, туршлагаа хуваалцсан юм. Монголын талаас ТМЗ-ийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа илтгэл тавьж, Монгол Улсад баримт хавсаргах тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

Арга хэмжээний хоёр дахь хэсэгт, гурван улсын эмэгтэй ТМЗ-үүдийн хооронд туршлага солилцох ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэхүү хэсэгт Монгол Улсаас GS Account ТМЗ LLC болон Prosolutions TIN LLC компанийн төлөөлөл болсон эмэгтэй ТМЗ-үүд ярилцлагад оролцсон юм.