Skip to main content

Японы хөрөнгө оруулалттай ААН-үүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, татварын хууль тогтоомж, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Японы Улсын хөрөнгө оруулалтай 428 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 42,7% нь худалдаа, үйлчилгээ 21.2%, аялал жуулчлал 8%, болон хөдөө аж ахуй, түрээс, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна.

Монголын татварын алба нь татварын үйлчилгээг чанаржуулах чиглэлд Японы ЖАЙКА-тай олон төслүүдийг хамтран хэрэгжүүлдэг. Энэхүү уулзалтыг “Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах татварын албаны чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж: ТЕГазар