Skip to main content

Гадаадын компани Монголд үйл ажиллагаа явуулахдаа Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК (ГХО ХХК) байгуулахаас гадна хоёр үндсэн хэлбэрээр бизнесээ хэрэгжүүлэх боломжтой. Үүнд:

  • Төлөөний газар
  • Төлөөлөгчийн газар

Эдгээрийн эрх зүйн болон татварын орчинд томоохон ялгаа бий бөгөөд хөрөнгө оруулагчид аль хэлбэрийг сонгохоо зөв тодорхойлох нь чухал юм.


Төлөөний газар гэж юу вэ?

  • Татварын зорилгоор зөвхөн Татварын албанд бүртгэгдэнэ.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль-ийн дагуу Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчөөр бүртгэгдэнэ.
  • Үндсэн бизнесийн үйл ажиллагаа, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж, гэрээ байгуулан орлого олох эрхтэй.

Төлөөлөгчийн газар гэж юу вэ?

  • Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, цаасан болон цахим гэрчилгээ авна.
  • Татварын албанд хуулийн этгээдийн эрхгүй гадаадын аж ахуйн нэгжийн салбар хэлбэрээр бүртгүүлнэ.
  • Аж ахуйн болон ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, зөвхөн:
    • Зах зээлийн судалгаа
    • Маркетинг
    • Компанийн нэрийн өмнөөс хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
    • Хязгаарлагдмал төлөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.

Яагаад энэ ялгаа чухал вэ?

  • Буруу хэлбэр сонгосон тохиолдолд татварын эрсдэл үүсэж, торгууль, алданги ногдох эрсдэлтэй.
  • Тиймээс компани бүр бизнесийн зорилго, үйл ажиллагааны шинж чанарыг нарийн тодорхойлж, зөв шийдвэр гаргах шаардлагатай.

Просолюшнс ТИН ХХК нь гадаадын хөрөнгө оруулагчдад:

  • Төлөөний газар, Төлөөлөгчийн газар-ын бүртгэл
  • Татварын зөвлөх үйлчилгээ
  • Тайлагналын цогц шийдэл
    санал болгож байна.

📩 Холбоо барих: info@prosolutions.mn
📞 Утас: +976-8899-9000