2024 оны 6 сарын 23-наас 7 сарын 2-ны өдрүүдэд Prosolutions TIN LLC-ийн төлөөлөл “Татварын мэргэшсэн зөвлөхийн дадлагажих хөтөлбөр – 3”-т хамрагдлаа.
Энэхүү хөтөлбөрийг Чиба мужийн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон Монголын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол, Японы татварын мэргэшсэн зөвлөхүүдийн туршлага солилцох, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой байв.
Хөтөлбөрийн хүрээнд Япон улсын татварын мэргэшсэн зөвлөхийн тогтолцоо, татварын удирдлага, үйл ажиллагааны цахимжуулалт, татварын боловсрол зэрэг олон чухал сэдвийн хүрээнд сургалт, уулзалтууд зохион байгуулагдлаа.
📚 Гол сургалтын сэдвүүд:
- ТМЗ-ийн нийгэмлэгийн бүтэц, үүрэг
- Япон улсын Татварын алба болон ТМЗ-ийн нийгэмлэгийн хамтын ажиллагаа
- Чиба мужийн ТМЗ-ийн нийгэмлэгийн зохион байгуулалт, үйл ажиллагаа
- Татварын мэргэшсэн зөвлөхийн ажлын цахимжилтын байдал
- Татварын боловсрол: “Татвар гэж юу вэ?” сэдэвт хичээл
- Мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх ойлголт
🏢 Зочилсон байгууллагууд, үйл ажиллагаа:
- Чиба мужийн ТМЗ-ийн нийгэмлэгийн бүх гишүүдийн хуралд оролцож, хөндлөнгөөс ажиглах
- ТМЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах
- Токио хотын ТМЗ-ийн нийгэмлэгийн зохицуулах зөвлөлийн хурлын үеэр зочлох
- Япон улсын ТМЗ-ийн нэгдсэн холбооны төв байранд зочилох
- ТМЗ компаниудын үйл ажиллагаатай танилцах
- TKC компанийн цогц программ хангамжтай танилцах
- Чиба худалдааны их сургууль болон Монголын ТМЗ-ийн нийгэмлэгийн хамтарсан симпозиумд оролцох
Энэхүү хөтөлбөр нь Монгол дахь татварын мэргэшсэн зөвлөхийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын сайн туршлагаас суралцахад чиглэсэн чухал алхам байлаа.
Цаашид бид энэ туршлагаа бодит ажил хэрэгтээ үр дүнтэй хэрэгжүүлэхээр зорьж байна.