2024 оны 6 сарын 29-ний өдөр Япон улсын Чиба мужид зохион байгуулагдсан Чиба худалдааны их сургууль болон Монголын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн хамтарсан симпозиумд Prosolutions TIN LLC-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунсайхан оролцож, Чиба худалдааны их сургуулийн профессор Кимие Танигаватай хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажлын явцыг танилцууллаа.
Уг судалгаа нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтын тогтолцооны үр нөлөө, хэрэгжилтийн байдал болон иргэдийн оролцоог дэмжих цахим сугалааны системд төвлөрч буй юм.




