Skip to main content

2026 оны 9 дүгээр сарын 18-нд болсон “Japan–Mongolia Business Connect 2026” арга хэмжээнд “Просолюшнс ТИН” ХХК-ийн төлөөлөл илтгэл тавилаа.

Япон хэлээр хүргэсэн илтгэлээрээ Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэхэд анхаарах татвар, гааль, нийгмийн даатгалын гол асуудлуудыг танилцуулав. Үүнд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад тавигдах шаардлага, төлөөний газар болон төлөөлөгчийн газрын татварын асуудал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, суутган татвар, үнэ шилжилт, цалин хөлстэй холбоотой татвар, нийгмийн даатгалын үндсэн зохицуулалтыг хамрууллаа. Мөн 2027 оноос хэрэгжих татварын өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хүргэв.

Арга хэмжээг зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн нийт оролцогчдод талархал илэрхийлье.